Бид хэн бэ?

“Beaver foundation | Минж хамгаалах сан”

“Beaver foundation | Минж хамгаалах сан” нь нэн ховордож буй минж амьтныг хамгаалахаас гадна НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ашгийн бус сан юм. Энэ зорилтын хүрээнд тус сан нь  ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох unsick.me сайтыг ажилуулж байна.

Монгол хүн бүр эрүүл байхыг билэгдэж сайтаа unsick.me (un-үгүй, sick-өвчин, me-намайг) хэмээн нэрлэсэн.

Та бид телевиз радио, сонин сэтгүүл, ном товхимол, фэйсбүүк твиттер зэрэг мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Эдгээр мэдээллийн урсгалаас нотолгоонд суурилсан, үнэн зөв агуулга бүхий контент та бидэнд хэрэгтэй. Бид нотолгоонд суурилсан, өвөрмөц шийдэлтэй, сонирхолтой нийтлэлийг сар тутам оруулсаар байх болно. Уншигч та манай вэб сайтаар зочилж бүтээлчээр сэтгэгдлээ үлдээгээрэй.

Unsick.me вэб сайт нь зохиогчийн эрхийг эзэмшинэ. Нийтлэлийг агуулгаас ашиглахдаа unsick.me сайтыг дурьдах бөгөөд утга санааг мугшин гуйвуулах, мөн ашиг олох зорилгоор  хуулбарлахыг хориглоно. Бид хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

  • Уриа: Эрүүл амьдралыг эрхэмлэе
  • Эрхэм зорилго: Бид эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх шилдэг контент бүтээх болно.
  • Үнэт зүйлс: Эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх; Нотолгоонд суурилсан, үнэн зөв агуулга; Өвөрмөц шийдэл, шинэлэг санаа; Ашиг сонирхлын бус