Unsick podcast #1: Жирэмсэн үедээ тамхи татахад урагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдрөөс эхлэн манай баг хамт олон эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх мэдээллээ подкастаар дамжуулан та бүхэнд хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Бид ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгохдоо аливаа нэг ашиг сонирхол агуулдаггүй, нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллээр хангаж, эрүүл амьдралыг эрхэмлэхэд дэмжин ажилладаг билээ.

Бид нэг сэдвийн хүрээнд олон судалгааг харьцуулан дүгнэлт гаргадаг мета-анализ судалгааг подкастынхаа эх сурвалжаар ашиглана. Цаашид мета-анализ судалгаанд тулгуурлаж сонсогч та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох болно.

Эхний дугаартаа бид жирэмсэн эхчүүд тамхи татахад урагт хэрхэн нөлөөлөх талаар өгүүлнэ. Жирэмсэн үед тамхи татах нь урагт маш аюултайгаар нөлөөлдөг. Тамхи татдаг жирэмсэн эхэд ургийн жин багасч, толгойн тойргийн хэмжээ буурдаг болохыг олон судалгаагаар тогтоожээ. Тамхи нь никитон, угаарын хий зэрэг маш олон төрлийн хорт химийн бодис агуулдаг. Эдгээрээс никитон нь тамхинд хараат байдал үүсгэхээс гадна урагт очих цусан хангамжийг багасгах нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл никитон хэмээх бодис нь захын судсыг агшаах, зүрхний цохилтыг нэмэгдүүлэхээс гадна ургийн хүйн хоригийг нэвтэрч, ургийн судсыг агшааснаар урагт очих цусан хангамжийг бууруулдаг. Улмаар хүүхдийн эд эрхтэнд очих тэжээлийн бодис, хүчилтөрөгч дутагдаж урагт явагдах эд эсийн хуваагдал, эд эрхтэний өсөлт хөгжил дарангуйлагдана. Үүний үр дүнд эд эрхтэний хэвийн өсөлт хөгжил удааширч ургийн жин багасах, тархины хөгжил удаашрах сөрөг нөлөө үзүүлнэ.

Иймд, жирэмсэн эх та хэзээ ч битгий тамхи татаарай. Яагаад гэвэл энэ болчимгүй үйлдлээс болж гэдсэнд бойжиж буй хүүхдийн хэвийн өсөлт бойжилт удаашрах аюултай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Unsick podcast-аас сонсоорой.

Unsick подкастыг сонсож болох суваг:
Apple podcast • Google podcastStitcherPodbeanAnchor.fmCastbox.fmPocket castsBreakerSpreakerblubrry

Эх сурвалж: Abraham M, Alramadhan S, Iniguez C, Duijts L, Jaddoe VWV, Den Dekker HT, et al. (2017). A systematic review of maternal smoking during pregnancy and fetal measurements with meta-analysis. PLoS ONE 12(2): e0170946.