Unsick podcast #11. “Ухаалаг ходоод” номыг уншиж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлье.

Энэ удаагийн дугаараар Unsick подкастыг хамтран бэлтгэдэг Н.Одонгуа профессорын бүтээсэн “Ухаалаг ходоод” номыг онцлон хүргэж байна. Сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий нийтэд хоол хүнсний асуудал маш их хөндөгдөх болсон. Энэхүү номонд микробиот, хэт исэлдэлт, зөв зохистой хооллох, мацаг барих, ходоод гэдсэнд амьдрах бичил биетэн нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ач холбогдол зэрэг орчин үед анхаарал татсан асуудлыг энгийн үгээр оновчтой тайлбарлажээ. Ийм учраас Ухаалаг ходоод ном нь эмч, хоол зүйч, фитнесс, иогийн дасгалжуулагч болон эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хүн бүхэнд хэрэгтэй юм.

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулах, өвчин эмгэгээ илааршуулахын тулд сургаар сонссон зүйлээр хандах нь нэгэнт ард хоцорчээ. Орчинд үед аливаа зүйл, тэр дундаа эрүүл мэнддээ ач холбогдол сайн, нотолгооны түвшин өндөртэй эх сурвалжинд тулгуурлан хандах болсон байна. Харамсалтай нь Монголчууд бид шинжлэх ухаан гайхамшигтай хөгжсөн эрин зуунд амьдарч байж хуучин дадал зуршилаа одоо болтол хадгалсаар байна.

Тухайлбал,
1. Хэдэн арван жилийн өмнө антибиотик хэмээх эмийн ач тусаар өвчин үүсгэгч бактерийг устгаж олон хүний амь аврагдаж, улмаар маш ихээр хэрэглэдэг болсон. Гэтэл бичил биетийн тэнцвэрийг алдагдуулж дархлааны тогтолцоог төсөөлөхийн аргагүй өөрчилдөг болохыг саяханаас судалж мэдсэн. Биеийн жин нэмэгдэх шалтгааны нэг болох антибиотикыг шаардлагатай үед л хэрэглэхийг зөвлөдөг болсон.

2. Сахар буюу чихрийг энерги үүсгэгч хэмээн хэрэглэж эхэлсэн түүхтэйч эргээд эрүүл мэндэд хор нөлөөтэй болохыг мөн л судалж мэдсэн. Инсулин хэмээх дааврын ялгаруулалтыг ихэсгэж дархлааны тогтолцоог өөрчилж чихрийн шижин, бүүр хавдар үүсгэх хүчин зүлийн нэг болсон болохоор мөн л зөв зохистой хэрэглэхийг зөвлөдөг болсон.

3. Мацаг барих нь эрүүл мэндэд тустай болохыг японы биологич эрдэмтэн баталж 2016 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр 1974 онд бельгийн эрдэмтэний нобелийн шагнал хүртсэн нээлт болох Аутофаги-буюу өөрийгөө залгих дархлааны урвалыг үргэлжлүүлэн судалсан. Мацаг барих үед өөрийгөө залгих дархлааны урвал идэвхжиж үхсэн эсээс гадна, гадны нян, хавдрын эсийг хүртэл залгидаг болохыг нотолсон. Мөн цөөн төрлийн хоол хүнс хэрэглэх, олон өдөр мацаг барих үед ходоод гэдсэнд орших бичил биетүүд гэдэсний салсаар хооллолдог. Тийм учраас гэдэсний хана гэмтэж шим тэжээл авч чадахгүй болж, олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Хүн бүрийн эрүүл мэнд өвөрмөц учир толгой дараалан мацаг барьж болохгүй гэдгийг зөвлөдөг болсон.

Энэ мэтчилэн анагаахын шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа хөвөрсөөр. Эдгээр нээлтүүдтийн талаар ойлгомжтой, сонирхолтой байдлаар унших сонголтыг УХААЛАГ ХОДООД ном 📙 бидэнд олгож байна.