Unsick poscast #17: Кофе шопоор үйлчлүүлэхдээ эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж суръя

Нийслэлчүүдийн амьдралын хэв маягийн нэг бол яах аргагүй кофе шоптой салшгүй холбоотой болжээ. Кофе шопт уух, идэх маш олон сонголт байдаг, боловч эдгээр зүйл бүгдээрээ сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн. Тухайлбал, Caramel macchiato (экпрессо+сүү+ванил+карамель) бол дундажаар 36гр сахар агуулдаг. Тэгвэл AHA (Америкийн Зүрхний нийгэмлэг)/ ДЭМБ-аас зөвлөмжинд эрэгтэй хүн өдөрт <35гр, эмэгтэй хүн өдөрт <25гр ихгүй сахар хэрэглэвэл зохимжтой гэж үздэг. Тэгвэл бид өдөр бүр сахарын хэмжээг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж байна. Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Тeresa Fung зөвлөхдөө бид цусан дахь сахарыг огцом ихэсгэх бүтээгдэхүүн хэрэглээд байвал чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн бид өлсөж сурах хэрэгтэй, өлсөж сурсанаар цусан дахь сахарын түвшинг доошлуулж, нөөц сахарыг цусанд оруулж эхэлдэг. Энэ механизм чихрийн өвчин үүсэх эрсдлийг бууруулж байдаг.

Кофе шопд үйлчлүүлэхдээ бид юун дээр алддаг вэ?

Кофе бол зарим нэг хүмүүсийн амьдралын салшгүй хэв маяг болж байна. Яагаад гэвэл кофе шопт орж кофе уухын зэрэгцээ маш олон ажлуудыг амжуулдаг. Иймд, кофе шопоор үйлчлүүлэхдээ эрүүл мэндэд эрсдэлтэй 2 зүйл дээр ихэвчлэн алддаг байна.

1. Бид сахаргүй эсвэл сахартай кофе захиалахын хажуугаар бялуу, торт, жигнэмэг зэрэг амттан захиалдаг. Яагаад гэвэл эдгээр амттан бид нарын нүдэнд үзэгдэхээр ил тод байрлаж байдаг. Энэ амттан хоолны дуршилыг тархинд төрүүлнэ. Тийм болохоор кофе авахын хажуугаар амттан авах магадлал нэмэгдэнэ. Хэрвээ бид сахартай кофе, амттан авахад сахар хэрэглэх өдрийн хэрэгцээнээс давсан сахарыг нэг дор авдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд ихсэж буй халдварт бус өвчин болох зүрх судасны эмгэг, чихрийн шижин зэрэг эмгэгээр өвдөх эрсдлийг бага багаар нэмэгдүүлж байдаг.

2. Их хотын соёлд суралцаж буй бид хүнд төвөг удахаасаа илүү туслах зүйлийг эрхэмлэдэг. Ийм хандлагатай хүн кофе шопоор үйлчлүүлэхдээ олон хүмүүс ард хүлээж оочирлохоор санаа зовдог. Энэ хандлагаасаа болоод захиалга хийхдээ тийм нухацтай хандаж чаддаггүй. Тийм болохоор нүдэнд ил харагдсан эсвэл өмнө нь авсан зүйлээ захиалах хандлагатай байдаг. Судалгаагаар эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн захиалахаасаа илүү илчлэг ихтэй, өөх тосоор баялаг хүнсний зүйлийг сонгох магадлал их байдаг гэнэ.

3. Кофе шоп зах зээлийн механизмаар эрэлтээ дагаад нийлүүлэлт хийдэг. Иймд цагаан гурилан бүтээгдэхүүн, сахар их агуулсан, нөөцөлсөн махан бүтээгдэхүүнийг ихээр захиалдаг юм байна. Тэгэхээр бид идэх зүйлээс сонгохдоо дараах бүтээгдэхүүнийг хязгаарлаж хэрэглэх хэрэгтэй. 1) Цагаан гурилан бүтээгдэхүүн болох талх, боорцог гэх мэт, 2) Нөөцөлсөн махан бүтээгдэхүүн болох хиам, зайдас, лаазалсан мах зэрэг орно. 3) Сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн болох кекс, бялуу, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хязгаарлаж хэрэглэх хэрэгтэй.

Бид ямар зүйлийг эрүүл амьдралын хэв маягийн нэг болгох вэ?

1. Кофе шопын хамгийн гол бүтээгдэхүүн бол кофе. Хар кофег өдөр бүр 1-2 аягыг уувал зүрх судасны өвчин, цус харвалт, шигдээс, чихрийн шижин, ба бусад эмгэгийн эрсдэлийг бууруулах ашиг тустай. Гэхдээ та кофендоо их хэмжээний сахар хийх, эсвэл өөр уух зүйлүүддээ чихэрлэг сироп их хэрэглэвэл таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу талтай. Тийм болохоор хар сахаргүй, сүүгүй кофе ууж дадаарай.

2.

Эх сурвалж: Harvardhealthpublishing

Дэлгэрэнгүй мэдээллийг Unsick подкастаас сонсоорой.
Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox