Unsick podcast #19: Ханиад томуунаас хэрхэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх вэ?

Өвлийн улирал нэгэнт ирж шинэ жил хаяанд иржээ. Нийслэл төдийгүй манай орны өнцөг булан бүрийн хүмүүс шинэ жилээ тэмдэглээд хөл хөдөлгөөн ихтэй болдог. Энэ үед ханиад томуу нэмэгдэх хандлага ажиглагддаг учраас энэ удаагийн дугаараар ханиад томуунаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх аргуудыг та бүхэндээ хүргэе.

Нэгдүгээр чухал арга бол гараа угаах дадал юм. Гараа угааж дадсанаар ханиад томуугийн вирус тархах, дамжих, халдварлах замыг үр дүнтэй таслан зогсоодог. Хоёрдугаар арга бол вакцинд хамрагдаж өөртөө зохиомол дархлаа тогтоох арга орно. Гуравдугаар арга бол дархлаагаа ямар нэг эм, дусал шингэн хэрэглэхгүйгээр сайжруулах арга юм. Дархлаагаа сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх, стрессээ тайлах, ус шингэн сайн уух, сайн унтаж амрах, чихрийн хэрэглээгээ багасгах арга ордог. Харвардын эрүүл мэндийн нийтлэлд цусанд дахь сахарыг огцом ихэсгэх хэмжээний чихэр (>100гр сахар хэрэглэх) хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ хэрэглэсэн нөхцөлд цусны зуурамтгай чанар ихсэх зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үр дүнтэй өрнөх дархлааг 5 цаг орчим бууруулдаг болохыг олон судалгаагаар тогтоожээ.

Google podcast I Apple podcast