Зүрхний ишеми өвчнийг хэрхэн оношлох вэ?

Зүрх шахуургын үүрэг гүйцэтгэж эд эрхтэнд хүчилтөрөгчөөр баяжсан цус, тэжээлийн бодисыг хүргэж, улмаар бодисын солилцоо явуулах боломж бүрдсэнээр та бид аж төрж байгааг мэднэ. Зүрх тэрхүү шахуургын үүргийг гүйцэтгэхдээ гемодинамик даралтын зөрүүг үүсгэж аорт руу цус шахна. Тиймд энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэхэд хавхлага чухал ач холбогдолтой.

Жишээ нь аортын хавхлагын тусламжтайгаар зүүн ховдол агшихад артерийн цус аорт руу шахагдана.  Зүүн ховдол сулрахад аортын хавхлага хаагдаж аорт руу шахагдсан цусыг буцаж зүүн ховдол руу оруулахгүй хаагддаг. Энэ чухал үүргийг аортын хавхлага гүйцэтгэж байдаг. Зүрхний хавхлагын үйл ажиллагаа буцах урсгал үүсэх (регургитаци)8, үндсэн диамерт хэмжээгээр онгойхгүй нарийсахыг стенозыг (нарийсал) үүсгэдэг. Мөн дээрх хоёр өөрчлөлт хоёулаа тохиолдож болно.

Хавхлагын үйл ажиллагаа эргэж өөрчлөгдөшгүй эмгэгээр өөрчлөгдөж зүрхний гемодинамикийн даралтын зөрүүг алдагдуулдаг. Улмаар хүний биеэр цус тархах хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймд энэ эмгэг үйл явцийг засахын тулд зүрхний хавхлага солих мэс засал хийдэг. Зүрхний хавхлага гаднаас орлуулах байдлаар зүрхний гемодинамик үйл ажиллагааг засч, цусны эргэлт хэвийн явагдахад тусламж үзүүлэх зорилгоор хийгдэх мэс ажилбар. 

Гадны биет оруулж хавхлага солих хагалгаа тул хиймэл хавхлагын халдвар, үрэвсэл үүсэх боломжтой.

Гадны биет тул тодорхой хэмжээгээр цус бүлэгнэлтийг идэвхжүүлэх учраас цус бүлэгнэж тромбо үүсгэх хүндрэлтэй. Энэ үүссэн тромбо нь аль нэг хэсэг рүү тасарч очих боломжтой тул аль нэг артерийн судсыг очиж бөглөх боломжтой. Тэрхүү бөглөрсөн артерийн судсаар тэжээгдэж байсан эрхтэнд шигдээс үүсэх аюултай.

Хавхлага солих хагалгааны үндсэн хүндрэл бол тромбо үүсэх, үүссэн тромбо нь аль нэг артерийн судасны салаа руу очиж бөглөх хүндрэл тохиолдох боломжтой. Иймд цус бүлэгнэлтийг дарангуйлах эмчилгээг хийх шаардлагатай болдог. Цус бүлэгнэлтийг дарангуйлах эмийг эмчийн хяналтгүй хэрэглэх, уух тунг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэхэд цус бүлэгнэлт дарангуйлагдаж цус алдах хүндрэлтэй.

Гэхдээ тухайн хавхлаганы материал, аль хавхлага солих хагалгаа хийгдэх, хагалгааны тавилан зэрэг олон зүйлээс хамааралтай байдаг.