Хүзүүний аортын нум

Харьцангуй эрүүл 23 настай эмэгтэй 2 жилийн өмнөөс хүзүүний үүсгэвэр лугшилттай болж эхэлсэн. Бодит үзлэгт хүзүүний зүүн хэсэгт мэдэгдэхүйц лугшилт тэмтрэгдсэн ба аортын цэгт эрт үеийн диастолын шуугиан, 2/6 түвшинд сонсогдож байсан. Түүний цусны даралт баруун бугалганд 134/78 мм.муб ба зүүн бугалганд 122/72 мм.муб байв.

Зүрхний эхо шинжилгээгээр хөнгөн зэргийн аортын регургитацитай бикуспид аортын хавхлага илэрсэн. Ангиографитай Компьютер Томографиар аортын өгсөх хэсэг зүүн гүрээний ерөнхий артерийн байрлалд (сум 1) ба аортын уруудах хэсэг зүүн эгэмний доорх артерийн хэсэгт (сум 2) очиж хүзүүний аортын нум үүсгэсэн байлаа. 

Үр хөврөл судлаачид энэхүү өөрчлөлтийг 4 аортын нумтай (хэвийн үед 3 нум байдаг) эсвэл аортын нумны тогтолцооны арын уруудах хэсгийн дутагдлаас үүдэлтэй зэргээр судасны  төрөлхийн гажиг гэж үзсэн. Энэ өвчтөнд хүзүүний аортын нумыг засаж, цээжний байрлалд аваачих мэс засал эмчилгээ хийх шаардлагатай. Мэс заслын дараагаар 18 сар дэглэм баримтлана.