Антистрепитолизин О буюу ASO шинжилгээ

Антистрепитолизин О бол цусны ийлдсэнд антистептолизин О эсрэгбиеийн хэмжээг хэмжсэн үзүүлэлт. Антистрептолизины титр >200IU их хэмжээтэй бол сорил эерэг гэнэ. Нас ба лабораторийн лавламж хэмжээнээс хамаарч хэвийн хэмжээ нь их байж болно. Сургуулийн насны хүүхдүүдэд их хэмжигдэх боломжтой. Стрептококк грамм эерэг бактери бөгөөд тэдгээр нь дархлааны урвалын серотипээс хамаарч янз бүрийн бүлгээр нэрлэгдсэн байдаг (A-H ба K-O г.м).

А, С, G бүлгийн стрептококкын төрлийн нянгаас стрептококкын О хор ялгардаг бөгөөд энэ хор нь хүчилтөрөгчтэй орчинд тогтворгүй бүтэцтэй, цусны улаан эсийг задлах идэвхтэй тул стрептолизин хэмээн нэрлэжээ. А бүлгийн стрептококкын нянгаар хүний бие халдварлахад стрептококк О хорын эсрэг дархлаа урвал өрнөж антистрептолизин О хэмээх эсрэгбие үүсэх ба үүнийг ASO хэмээн нэрлэнэ. ASO титр нь цусны ийлдсэнд антистреполизин О эсрэг биеийг хэмжсэн үр дүн юм. Энэхүү эсрэгбие стрептококк халдварын дараах 1-3 долоо хоногт нэмэгдэж, 3-5 долоо хоногт дээд хэмжээнд хүрэх ба 6-12 сарын хугацаанд хадгалагдана. Тиймээс сорил эерэг гарч А, С, G бүлгийн стрептококк нянгийн халдвар авсан ба сэдэрсэн болохыг илтгэнэ. Мөн стрептококк нянгийн халдварын дараах хүндрэлийг бас илтгэнэ. Ганц удаагийн сорилоор эерэг үр дүн гарвал 10 хоногийн дараа дахиж үзэх нь их ач холбогдолтой байдаг.

Залгиур хоолойн үрэвсэл ба улаан бурхан, ховор тохиолдолд шинж тэмдэггүй байдлаар стрептококкын халдвар авна. Халдвар авсны дараагаар А бүлгийн стрептококкын эсийн гадаргуу ба эсээс ялгарах эсрэгтөрөгчийн нөлөөгөөр дархлааны урвал өрнөнө. Дархлааны урвал өрнөх явцад А стрептококкын эсийн ханын гадаргуугийн М уургийн эсрэг өвөрмөц эсрэг бие үүснэ. Энэ эсрэг бие нь зүрхний хавхлага ба хана, бөөрний түүдгэнцэр, үений уутны бүтцийн суурийн мембраны холбогч эдэд байрлах М уурагтай төстэй бүтэцтэй тул дархлаа урвал солбицон мэдрэх урвалд ордог. Ийнхүү стрептококк нянгийн гадаргуугийн М уурагт өвөрмөц эсрэгбие тухайн нянг гэмтээхээс гадна эдгээр бүтцүүдийг гэмтээнэ. Үүний улмаас хэрх өвчин, стрептококк халдварын дараах цочмог артрит, стрептококк халдварын дараах гломерулонефрит, Sydenham’s chorea ба бусад аутоиммун хөдөлгөөний эмгэгийг үүсгэнэ.

Иймд ASO сорил эерэг гарвал стрептококкын халдвар өмнө авсан эсэхийг магадлаж, хүнд дараах шинж тэмдгүүдийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ халуурах, үеэр хавагнаж ба нэг үенээс олон үеэнд өвдөлт үүсэх ялангуяа шагай, өвдөг, тохой ба бугуйн үе, өөр ямар нэгэн үе, арьсан дээрх жижиг зангилаа, хурдан тайван бус хөдөлгөөн (Sydenham’s chorea), арьсны тууралт, заримдаа зүрхний үрэвсэл (кардит), амьсгал өнгөц болох, амьсгаадах, зүрх дэлсэх эсвэл цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрх өвчинг илтгэнэ. Гломерулонефритийн үед ядарч сульдах, шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх шинжийг анхаарах шаардлагатай.

Антибиотик эмчилгээ нь цочмог шинж тэмдэгтэй халдварыг багасгах ба эмгэгийн үргэлжлэх хугацааг богиносгоно. 90%-аас дээш хувь нь эмчлэгдэх ба цочмог залгиур хоолойн үрэвсэл 7 хоног гаруй архаг байдлаар явагдана. Тийм учраас залгиур хоолойн үрэвслээс бусад тохиолдолд анхдагчаар хүндрэхгүйгээр эмчлэгддэг тул дараа нь хэрх өвчин үүсэх, дахих сэдрэх нь буурсан байна. Антибиотик эмчилгээ хэрэглэх нь А бүлгийн стретококкын халдварын дараах гломерулонефрит, хэрх өвчин, бусад эмгэгийн эрсдлийг бууруулна. Уух ба булчинд тарихаар пенициллин, уухаар эритромицин хэрэглэх нь стрептококкын залгиурын халдварын эхний эмчилгээ ба эмнэлзүйд үр дүн сайтай антибиотикт цефалоспорин орно (цефалоспорин:пеницилин=93.6:85.8). Хэрвээ стрептококк халдвар авсан өвчтний 90% C урвалж уураг 1.2 мг/дл хэмжээнээс их хэмжээнд хүрсэн байгаа нь стрептококкын халдвар сэдрэх ба архаг байдлаар халдварласныг илтгэнэ.

Антибиотик хэрэглэхэд стрептококк нянгийн эсрэгбиеийг дарангуйлж хуурамч сөрөг үр дүн гарах магадлалтай. Мөн β липопротейны хэмжээ нэмэгдэхэд хуурамч эерэг үр дүн өгөх магадлалтай. Эхний сорилын дараа 10 хонгийн дараагаар дахиж үзэх шаардлагатай. ASO титр эерэг үр дүнтэй өвчтний 95%-д анти-ДНаза В цусанд илэрсэн байна. Энэхүү сорилыг халдвар авсаны дараа хийж гүйцэтгэнэ, стрептококкын халдвар авсаны дараа, стрептококкын дараах гломерулонефрит, хүүхдийн аутоиммуни мэдрэл сэтгэцийн эмгэг стрептококкоос шалтгаалсан ба хэрх өвчинг оношлоход ашиглана. ASO титр цочмог хэрх өвчтэй хүний 20% сөрөг үр дүн гарах боломжтой.

Сорил эерэг гарвал саяхан эсвэл дахисан А,С ба G бүлгийн стрептококк нянгийн халдвар (амьсгалын дээд замын халдвар, улаан бурхан, хордлого шокын хам шинж) ба спрептококк нянгийн дараах хүндрэл (гломерулонефрит ба хэрх өвчин) гэж үзнэ. А бүлгийн стрептококкын халдварын зөвхөн 80-85% сорил эерэг гарна тиймээс яг тийм гэж хэлэх нь боломжгүй.