Зүрхний шигдээс хэмээх нас баралт өндөртэй эмгэгээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

Зүрхний шигдээс ихэвчлэн цээжээр өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Тэрхүү өвдөлт зүүн гар луу дамжих, ар дал руу, аюулхайн хэсэг рүү ч дамжиж байдаг. Зүрхний шигдээсийн бусад шинж тэмдэгт ихэвчлэн амьсгаадаж, амьсгал бачуурах, толгой эргэх, бие сулрах эсвэл бөөлжих шинж илэрнэ. Зүрхний шигдээсийн өвдөлтийн онцлог нь цээжин дотор нударга зангидаж байгаа юм шиг тэсэхийн аргагүй хүчтэй өвдөлт илэрдэг. Өвдөлт тогтмол эсвэл завсарлагатай өвдөнө. Тиймд дээрх зовиур илэрвэл цаг алдалгүй зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.

Бид нар энэхүү эмгэгээс зөв бөгөөд оновчтой урьдчилан сэргийлэлт бол эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх явдал юм. Судалгаагаар тамхи татахгүй байх, идэвхтэй дасгал хөдөлгөөн, жингийн илүүдэлгүй байж чадвал бид энэхүү эмгэгээс 60-70% үр дүнтэй урьдчилан сэргийлж чадна. Гагцхүү дадал зуршил зан үйлтэй холбоотой болохоор ухаант хүн та өдөр тутмын тэрхүү зүйлээ зөв амьдралын хэвшилээр солих явдал юм. 

Эрт дээр үеэс зүрхийг хайр дурлал, сэтгэлтэй холбон ирсэн. Та бид мэдэх байх хайр сэтгэлийг бундан хэлбэртэй зүрхээр төлөөлүүлдэг болохыг. Тиймдээ ч стресс, бухимдал өөрөө зүрхний шигдээсийн бие даасан эрсдэлт хүчин зүйл. Тиймд стресстэхгүй амьдралдаа сэтгэл ханамжтай инээмсэглэх явдал юм. Зүрхний хамгийн сайн эм нь инээд юм. Инээснээр таны цусны эргэлт 20%-иар нэмэгддэг байна. Зүрхээ хайрлаж байхын тулд инээж байгаарай хүмүүсээ.