#26. COVID19 ВИРУСЫН ХАЛДВАР ДЭГДСЭН ЭНЭ ЦАГ ҮЕД АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ХЭРХЭН УРЛАХ ВЭ?

#COVID19 вирусийн халдвар ор мөргүй устаж алга болохгүй. Яагаад гэвэл вакцин хийх, олдмол дархлаа тогтох зэрэг шийдэл бий болтол ойрын хэдэн жилийг зарцуулна. Бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг үр дүнтэй амьдралын хэв маягтай ойрын хугацаанд зууралдана гэсэн үг. Уг вирусээс шалтгаалж хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. За тэгээд өөрчлөгдөж сураагүй биш дээ, хэдэн мянган жил нүүдэлчин соёлтой байсан хүмүүс хэдхээн арван жил хотын соёлд суралцаж эхэлсэн. Эрүүл амьдралын хэв маягаа урлахад биеийн жингийн илүүдэл буюу таргалалтын мөн чанар, зөв зохистой хооллолтын нэг болох эслэгийн талаар та бүхэндээ товч эрүүл мэндийн боловсрол олгоё. Нэг зүйл нэмж хэлэхэд цуу яриа, шар мэдээ, жижиг судалгаа зэргийн нотолгооны төвшин хангалтгүй байдаг.

https://youtu.be/6izGghhfh7o

Миний гэгээн хүсэл бол өдий болтол хэдэн зуун жилийн турш хөгжиж сайжирч ирсэн нотолгооны төвшин өндөртэй зөвлөмжийг ашиглаж та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олговол болох нь тэр. Би гэж залуухан эмч энэ орон зайг нөхөх гэгээн хүсэлдээ хөтлөгдөж чадан ядан зөвлөгөө өгөх гэж хичээсэн болохоос тийм мундаг чадвартай эмч бишээ. Өөрөөр хэлбэл Монгол хүн та нотолгооны төвшин өндөр, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг ашиглаж эрүүл амьдралын хэв маягаа урлах хэрэгтэй байна. Тэрнээс биш ам дамжсан цуу яриа, шар мэдээ, нотолгооны төвшин хангалтгүй эх сурвалжийг ашиглаж эрүүл мэнддээ хандаж буйд эмзэглэсэн учраас ингэж хичээгээд байгаа хэрэг. Тухайлбал, Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөмж (The ESC Guideline of Preventive Cardiology, 2016) бол өдий болтол хөгжиж ирсэн мэдээллийг ялган ангилж нотолгооны төвшин, зөвлөмжийн зэрэглэл тогтоож удирдамжиндаа тусгасан байдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмж (Diet, Nutrition, Physical Activity and Cancer, 2018), эрүүл амьдралын хэв маягийг урлахад туслах нотолгооны төвшин өндөртэй орчин үеийн чиг хандлага, цаг үеийн өвчлөлийн талаар эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээж буй юм.

Таргалалт ба илчлэгийн баланс

Бид яагаад жин нэмж таргалдаг вэ?

Биеийн жингийн илүүдэл буюу таргалалт бол дэлхий нийт төдийгүй Монголчуудын тулгамдсан асуудал болжээ. Халдвар бус өвчний тэргүүлэх эрсдэлт хүчин зүйл бол яах аргагүй таргалалт юм. Биеийн жин нэмэгдэж таргалалт яагаад үүсдэг вэ гэжүү, яагаад гэвэл бид зарцуулах  илчлэгээсээ давсан илчлэгийн идэх хоол унднаасаа аваад байгаа хэрэг. Та дасгал хөдөлгөөн хийж илчлэгийг шатааж болно, гэхдээ зарцуулалтаасаа давсан илчлэгийг хэзээ бүү ав! Ингэж чадвал та турж биеийн жингээ тогтвортой барьж чадна. Өөрөөр хэлбэл таргалалтын мөн чанар бол зарцуулж буй ба авч буй илчлэгээ тэнцвэртэй бахигүй давуулан биелүүлж буй явдал юм.  Хэрвээ биеийн жингээ бууруулах хэдэн мянган арга хэрэглэвч зарчуулалтаасаа давсан илчлэгийг хоол унднаасаа аваад байх юм бол биеийн жин нэмэгдээд байна гэсэн үг. Тухайлбал, Бид хоолны хүнсээр авах илчлэг зарцуулалтаасаа 100 ккал их байвал 1 жилийн хугацаанд 4.5 кг жин нэмэгдэнэ.

Тэгвэл биеийн жингээ яаж хасах вэ?

Удаан хугацаан турш биеийн жингээ барья гэвэл илчлэгийн балансыг тэнцвэртэй барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ууж идэж буй хүчин зүйлээс хүний биед илчлэг үүсч байдаг. Үүнийгээ дагаад илчлэгийн шатаалт, зарцуулалт явагдаж байдаг. Энэ хоёр хүчин зүйл харилцан тэнцвэртэй байвал бид биеийн жингээ хэвийн хадгалж чаддаг. Илчлэг зарцуулалт нь бодисын солилцоо ба хөдөлгөөний идэвхээс хамаарч байдаг. Илчлэг зарцуулалт нь их байвал бид турж чадна гэсэн үг.  

Хэрвээ энерги зарцуулалт их бол жингээс үл хамааран биеийн жин буурч эхэлдэг. Ийм учраас биеийн жингээ бууруулахыг хүсч байвал идэж буй хоолоо багасгаж, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдөрт авах ёстой илчлэгээс 500-600 ккал бага болговол 7 хоногт 1 кг хасах болно. Өөрөөр хэлбэл идэвхтэй дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлж, авах илчлэгийг хязгаарлахад турж эхэлнэ. Судлаачид удаан хугацааны туршид жингээ хасахыг хүсч байвал тэсвэр тэвчээрээс илүүтэй хоолны орцыг өөрчлөх шаардлагатайг баталсан байна. Зөв зохистой хооллолтонд чухал байр эзэлдэг зүйл бол эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн юм.

Эслэг гэж юу вэ?

Эслэг бол хүний биеийн ходоод гэдсэнд задарч шимэгддэггүй, амны хөндийгөөр орсон бол шулуун гэдсээр ялгадас болтлоо задрахгүй явж чаддаг бүтэц. Уг бодис нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, шош овьёосны хальсанд агуулагдаж байдаг. Та бид арвайн гурил зуурч идэхийг сайн мэднэ. Тэр арвайн гурилыг хөх тариагаар хийдэг учраас эслэгийг өндөр хэмжээгээр агуулдаг гэсэн үг.

Тэгвэл хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Эслэг нь усан орчинд уусах чанараас хамаараад уусдаг, уусдаггүй гэж хоёр төрөлд хуваагддаг. Уусдаг эслэг ходоод нарийн гэдэсний усан орчинд уусч цэлцэгнүүр бүтэцтэй болж нарийн гэдсээр дамжин өнгөрөхдөө өөх тос, холестриныг өөртөө шингээдэг. Улмаар хоол хүнсээр орсон өөх тос, холестериныг нарийн гэдэсний ханын шимэгдэх үйл явцийг бууруулна. Харин усан орчинд уусдаггүй эслэг бүтцээ хадгалж нарийн гэдэсний ханын гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулж хоолны шингэцийг нэмэгдүүлдэг.

Уусдаг, уусдаггүй эслэг нарийн гэдсээр явж бүдүүн гэдсэнд орно. Улмаар бүдүүн гэдсэнд хүрч гэдэсний микрофлор зэрэг ашигтай бактериар задарч дулаан үүсгэж хүний биед тааламжтай нөлөө үзүүлдэг. Гэхдээ хамгийн чухал үйлдэл бол бүдүүн гэдэсний ханыг цочроох хорт бодис, химийн бодисыг өөртөө шингээх давуу талтай. Бүдүүн гэдэс нь хоол хүнсний задраагүй нэгдэл, үлдэгдлийг 1-2 хоног хадгалдаг. Энэ үед цочроох хүнсний бүтээгдэхүүн задарч бүдүүн гэдэсний ханыг цочроох, хорт бодис цусанд шимэгдэж хордуулах зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлнэ. Харин энэ үед цочроох нэгдэл, хорт нэгдлийг өөртөө шингээж бүдүүн гэдсийг хамгаалах, үрэвслийг бууруулах, улмаар бүдүүн гэдэсний хавдар, эмгэгээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Эслэг ба эрүүл мэнд

Эдгээр үйлчлэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

За тэгээд дээрх үйлдлээс улбаалж хүний биед хэд хэдэн төрлийн ашигтай нөлөө үзүүлдэг. Нэгд, тархи болон зүрх судасны эмгэгт эерэг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл муу өөх тосны шимэгдэлтийг бууруулж судас хатуурлыг бууруулах үйлчилгээтэй. Иймд, Хүнсний эслэгийн хэмжээг өдөрт 7 гр нэмэгдүүлэхэд зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдлийг  7% бууруулдаг гэсэн үг. Хоёрд, бүдүүн гэдэс үрэвсэх, эмгэгших, хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг. Дээрх механизмыг бичсэн болохоор та хэд сайн мэдэж байгаа байх. Гуравд, цадах мэдрэмжийг төрүүлж зөв зохистой хооллолтыг дэмжсэнээр биеийн жин буурах, чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг бууруулах давуу талтай. За та нар минь нотолгооны түвшин өндөртэй эх сурвалжаас мэдээлэл авч өөртөө тохирсон эрүүл амьдралынхаа хэв маягийг урлаарай. Монгол хүн эрүүл аж төрж, боловсролтой байж чадвал энэ цөөхөн хүн амтай орноо гайхамшигтай хөгжүүлж үр хойчдоо сайхан нийгэмтэй, хөгжиж дэвшсэн эх орныг хүлээлгэж өгөхөд хичээн зүтгэе.

Монгол хүн бүр #COVID19 вирусын халдварт өртөхгүй эрүүл энх байх болтугай.

Эх сурвалж: The ESC guideline of Preventive Cardiology, 2016 Эмч Ц.Сумъяа (sumiyamgl)